Нүүр » Оффис

Бодь Цамхагийн тухай
“Бодь Цамхаг” нь Улаанбаатар хотын төв цэг, Их эзэн Чингис хааны талбайн баруун талд орших өвөрмөц шийдэл, чанартай менежмент бүхий анхны ухаалаг оффис бөгөөд “Барилга угсралт-Хөрөнгө оруулалтыг дэмжих жил”-ийн “Шилдэг барилга байгууламж”-аар өргөмжлөгдсөн.
Тус цогцолбор нь орчин үеийн оффисын барилгын стандартад бүрэн нийцсэн, хэрэглэгчдийн аюулгүй байдал тав тухыг хангасан, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба уг цогцолборын менежмент, үйл ажиллагааг 2003 онд ашиглалтанд орсон үеэс эхлэн “Бодь Цамхаг” ХХК хариуцан ажиллаж байна.