Нүүр » Бидний тухай

Бидний тухай

             Бодь Цамхаг ХХК нь 2003 онд байгуулагдсан бөгөөд Монголын хамгийн анхны ухаалаг барилга болох “Бодь Цамхаг” оффисын барилгын менежмент, үйлчилгээг эрхэлдэг. Улаанбаатар хотын төв цэг, Их эзэн Чингис хааны талбайд байрлах өвөрмөц шийдэл, чанартай менежмент бүхий уг  байгууламж нь олон улсын стандартын шаардлага хангасан Монголын цөөн барилгуудын нэг юм. Бид тус цогцолборын түрээслэгч үйлчлүүлэгчидтэй харилцах, ашиглалтын удирдлагыг хэрэгжүүлэх, цогцолборын гадаад дотоод тохижилт, барилгын засал чимэглэл, тоног төхөөрөмж, шугам хоолойн засвар үйлчилгээ, дулаан, цахилгаан хангамжийн хэвийн ажиллагааг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн, Бодь цамхаг ХХК-ийн үйлчилгээний алба нь барилга доторх талбайн цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хариуцдаг бөгөөд үүнд түрээслэгч байгууллагуудын оффисын өрөөнүүд болон нийтийн эзэмшлийн бүх талбай багтана.
             Манай компани түрээслэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол явуулж, тэдний хэрэгцээ, үйлчилгээний сэтгэл ханамжийг тандан судалсны дүнд бизнес төлөвлөлтөө хийж, цаг үеийн болон стратеги бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн нь бид үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг ямагт эрхэмлэдгийн жишээ юм. Бодь Цамхаг ХХК нь аливаа бизнесийн үйл ажиллагааны хүрээнд нийт ажиллагсад, гэрээт байгууллага, хамтрагч ба олон нийтийн аюулгүй байдалд анхаарч, ХАБЭА-н шаардлага стандарт хангахыг нэн тэргүүнд чухалчилж байна.

             Бид “аюулгүй байдал, чанар, цаг хугацаа!”-г эрхэмлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Монгол улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартыг мөрдөн ажиллаж байна.